MONGOLIAN STUDENTS SOFTWARE CONTEST-2007
Өнөөдөр Монголд Мэдээлэл холбооны технологи /МХТ/ эрчитэй хөгжиж, нийгэм эдийн засгийн бүхий л салбарын хөдөлгөгч хүчин зүйл болсоор байна. Мэдлэг оюунд суурилсан нийгмийг бий болгоход мэдлэгт суурилсан мэдээллийн технологийн үйлдвэрлэл, тэр дундаа програм ханагмжийн үйлдвэрлэл чухал үүрэгтэй. Үүнд МХТ-ийн ирээдүйн боловсон хүчний гүйуэтгэх үүрэг асар их. Иймээс их дээд сургууль, коллежь мэргэжлийн сургуулиудын оюутнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, хамтран ажиллаж, мэдлэг оюунаа харилцан хуваалцахыг дэмжих зорилгоор “MONGOLIAN STUDENTS SOFTWARE CONTEST-2007”програм хангамжийн тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэ удаагийн тэмцээнийг МИДАС/МОНИТА ТББ, Мэдээллийн технологийн МИНИЙ КОМПЬЮТЕР сэтгүүл, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээнд нийт 9 сургуулийн 23 багийн 111 багш оюутан оролцохоор хүсэлтээ ирүүлээд байна.
Монголын түүх, ахуй амьдрал, зан заншлыг илтгэсэн компьютерийн тоглоомын сэдвээр зохиогдож буй энэ удаагийн тэмцээнийг МХТ-ийн тэргүүлэгч компаниудын нэг М-Си-Эс Электроникс ХХК, Мобиком корпораци, Ньюком системз ХХК, МУИС-ийн Математикь Компьютерийн сургууль дэмжин ажиллаж байгааг мэдэгдэхэд таатай байна.
Өнөөдөр энэхүү тэмжээн нь манай оюутан залуусын хүсэн хүлээдэг тэмжээнүүдийн нэг болоод байна. Дашрамд дурдахад өнгөрөгч онд тэргүүн байр эзэлсэн баг Япон улсад болсон тэмцээнд оролцож тусгай шагнал хүртсэн билээ.
“MONGOLIAN STUDENTS SOFTWARE CONTEST-2007” програм хангамжийн тэмцээн нь Монголын ирээдүйд, түүний хєгжилд оруулж буй бас нэгэн хєрєнгє оруулалт болж байна хэмээн бид үзэж байна. Энэхүү тэмцээнийг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулах юм.
Монголын ирээдүйг авч явах оюутан залуусын бүтээлтэй та бүхэн 2007 оны 6-р сарын 20-ны 10 цагт МУИС-ийн 1 байрны 320-д ирж танилцана уу. |