|
Монголын Мэдээллийн Хєгжлийн Холбоо (МИДАС)
нь Монгол улсын МХТ-ийн хєгжлийг дэмжих vйл ажиллагаа явуулдаг тєрийн
бус байгууллага юм. Бидний vндсэн зорилгын нэг нь монголчуудын бvтээлч
сэтгэлгээ буюу шинэчлэлийг дэмжиж интернет, электрон худалдааны технологи
болон иргэний нийгэмд зориулсан Монгол програм хангамжийг хамарсан МХТ-ийн
хэрэглээг хєгжvvлэх явдал юм.
Амжилттай хэрэгжvvлсэн МИДАС-1 тєслийн vргэлжлэл
болох МИДАС-2 нь идэвхитэй хувь хvн болон жижиг компаниудад тэтгэлэг олгож
тэднийг МХТ-ийг нийгэм-эдийн засгийн хєгжлийн хэрэглvvр болгон ашиглах,
бvтээлч, шинийг эрэлхийлэгч болоход нь тусалсан билээ. Энэ нь Монголын
Нээлттэй Нийгэм Хvрээлэн (МННХ)-гийн санхvvжилтаар хэрэгжсэн юм.
МИДАС-2 тєслийн vйл ажиллагаа нь иргэний
нийгэмд зайлшгvй шаардлагатай МХТ-ийн хэрэглээг тодорхойлох судалгаагаар
эхэлсэн. МХТ-ийн хэрэглээг тодорхойлсны дараа тендер зарлах баримт болон
бусад бэлтгэл ажлууд хийгдсэн. Тєслийн тендерийг олон нийтийн сонин хэвлэл
болон электрон шуудангийн жагсаалтаар нийтлэн нийтэд тvгээсэн болно.
Бvртгэлийг онлайн-аар хийсэн ба vvнд 72 оролцогч бvртгvvлсэн. 72 оролцогчоос
зєвхєн 42 нь заасан хугацаанд багтан тєслийн саналаа ирvvлсэн. Тєслийн
саналууд нь санхvvгийн програм (7 тєсєл), электрон шуудан програм (3 тєсєл),
бичиг баримтны менежмент буюу автоматжуулалт (4 тєсєл), толь бичиг (2
тєсєл), товчлуурын драйвер болон vг vсгийн алдаа засах програм (4 тєсєл)
болон бусад програм хангамжууд (22) гэсэн тєрєлтэй байсан.
Тєсєл тус бvрийн санаачлагчид нь шvvгчдийн зєвлєлд єєрсдийн тєслийг товч
танилцуулга хийсэн. МИДАС ТББ-ын удирдах зєвлєлийн батласан шалгуурыг
vндэслэн шvvгчдийн зєвлєл танилцуулгыг харгалзан МИДАС-2 тєсєлд хамрагдах
тєслvvдийг тодорхойлсон.
Шvvгчдийн зєвлєлєєр батлагдсан 21-н дэд
тєсєл тус бvрийг энэхvv вэб хуудсанд нэг бvрчлэн оруулсан болно. Дэд тєсєл
тус бvрийн танилцуулга нь тєслийн удирдагч, багийн гишvvд, зорилго, vр
дvн, бvтээгдэхvvн, бэрхшээл, дvгнэлт, хаяг хэсгvvдээс бvрдэнэ.
Эдгээр програм хангамжийн хяналт болон тестийг програмын
мэргэжилтнvvдээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор
гvйцэтгэж тэдний санал хvсэлт, зєвлємж, тайлбарыг програмуудыг сайжруулахад
нэмж тусгасан болно.
МИДАС нь програм хангамжийн vйлдвэрлэлийн
єсєлтийг дэмжих, иргэний нийгэмд туслах vvднээс эдгээр прогамуудыг суртчлах,
мэдээлэл тvгээх талаар цаашид ч єєрсдийн vйл ажиллагаагаа чиглvvлэх болно.
|