Нэг. Нийтлэг vндэслэл
 
1.1
"МИДАС" ТББ нь /цаашид МИДАС гэх/ Тєрийн бус байгууллагын хууль, энэхvv дvрмийг vйл ажиллагаандаа мєрдлєг болгож ажиллах, нийгэмд vйлчилдэг тєрийн бус байгууллага мєн.
1.2
Тєрийн бус байгууллагын нэр: "МИДАС"
1.3
1.3 Тєрийн бус байгууллагын товчилсон нэр: МИДАС
1.4
1.4 Тєрийн бус байгууллагын албан ёсны англи нэр: "MIDAS" (Mongolian Information Development ASsociation )
1.5
МИДАС нь єєрийн тамга тэмдэг, бэлгэдэл, данс, албан бичгийн маягттай байна.
1.6
МИДАС-ийн энэхvv дvрмийг баталсан єдєр нь МИДАС Тєрийн бус байгуулллага байгуулагдсанд тооцох єдєр болно.
1.7
МИДАС нь аймаг, хот, дvvрэг сум болон тодорхой тооны гишvvнтэй засаг захиргааны нэгжvvдэд єєрийн салбартай байж болно.
1.8
МИДАС нь єєрийн ажлын албатай байх ба тєв нь ШУМТєвийн 423 тоот єрєєнд байрлана.
1.9
МИДАС-ийн vйл ажиллагаа нь ил тод байх ба эрхэм зорилго, зорилт, vйл ажиллагааны болон санхvvгийн тайланг єєрийн вэб хуудсаар нийт гишvvдэд мэдээлж байна.
1.10
МИДАС-ийн удирдах зєвлєлийн гишvvн, ажилтан, гишvvдийн хууль бус ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, тvvнээс vvсэх хариуцлагыг МИДАС ТББ хариуцахгvй.
Хоёр. Зорилго, vйл ажиллагааны vндсэн чиглэл
 
2.1
МИДАС-ийн эрхэм зорилго нь Мэдээлэл, Холбооны Технологийг Монголын улсын єрсєлдєх салбарын нэг болгон хєгжvvлснээр нийгэм, эдийн засгийн бvхий л салбарын хєгжлийг эрчимжvvлэх, хvн ардын амьдралын чанарыг сайжруулж, Монгол Улсад Мэдээлэлжсэн Нийгмийг байгуулах бvтээн босгоход оршино.
2.2
МИДАС нь зорилгоо хэрэгжvvлэхийн тулд дараах vйл ажиллагааг явуулна.
  · Мэдээллийн технологи, тvvний хэрэглээний талаар судалгааны ажлууд хийх
  · Сургалт, семинар, уулзалт ярилцлагыг зохион байгуулах
  · Зєвлєлгєє єгєх, туслалцаа дэмжлэг vзvvлэх
  · МТ-ийн тvшиглэсэн ажлын байр бий болгоход туслах
  · Хэрэглэгчдэд МТ-ийн мэргэжилтэн олох, мэргэжлийн туслалцаа vзvvлэх
  · Гишvvдийн дунд тодорхой асуудлаар санал асуулга явуулж, тэдний vзэл бодлыг тусган бодлогын баримт бичиг болон хуулийн тєсєл боловсруулж Мэдээлэл Холбооны Технологийн Yндэсний Хороонд єргєн барих
  · Гадаад, дотоодын байгууллагуудтай мэдээллийн технологийн салбарт нягт хамтран ажиллах, хамтын ажиллагааг хєгжvvлэх
· Тєрийн ба тєрийн бус бусад байгууллагуудтай хамтарч ажиллах
Гурав. МИДАС-ийн гишvvнчлэл
 
3.1
МИДАС-ын гишvvнээр тус байгууллагын зорилго, зорилт, дvрэм болон энэхvv журмыг хvлээн зєвшєєрсєн Монголын болон гадаадын байгууллага, хувь хvн сайн дураар элсэнэ.
3.2
МИДАС-ын гишvvнчлэл нь 4 ангилалтай. Yvнд:
· хvндэт гишvvн
· жинхэнэ гишvvн
· дэмжигч
· хандивлагчид
3.3 Гишvvн байгууллага нь тсм, дунд, жижиг гэсэн зэрэглэлтэй байна.
3.4 Гишvvд нь зэрэглэлээс хамааран саналын єєр єєр эрхтэй байх ба энэхvv саналын эрхийн тоогоор сэтгvvл, хєнгєлєлтийн карт болон бусад хєнгєлєлтvvдийг эдлэх болно.
3.5 Гишvvний татварыг удирдах зєвлєлєєс тогтоосон журмын дагуу тєлнє.
Дєрєв. МИДАС-ийн бvтэц зохион байгуулалт
 
4.1
Бvх гишvvдийн хурал
1.
МИДАС-ийн эрх барих дээд байгууллага нь бvх гишvvдийн хурал байх ба бvх гишvvдийн хурлыг 2 жилд 1-ээс доошгvй удаа зарлан хуралдуулна
2.
Бvх гишvvдийн хурлаас удирдах зєвлєлийг 9-15 хvний бvрэлдэхvvнтэй 2 жил хvртэл хугацаагаар сонгоно
3.
МИДАС-ийн эрхэм зорилго, зорилт, vйл ажиллагааны vндсэн чиглэлийг тодорхойлох
4.
МИДАС-ийн дvрмийг батлах, нэмэлт оруулах
5.
Хvндэт гишvvн болон удирдах зєвлєлийн гишvvдийг сонгох, чєлєєлєх
6.
Хяналтын албыг 3 гишvvний бvрэлдхvvнтэй байгуулах, татан буулгах
7.
Удирдах зєвлєл, хяналтын албаны ажлын тайланг хэлэлцэх, vнэлэлт дvгнэлт єгєх
8.
Бvх гишvvдийн хурал нь бvрэн эрхийнхээ хvрээнд тогтоол гаргана
9.
Бvх гишvvдийн хуралд гишvvд мэдээлэл, холбооны технологи ашиглан хаана байгаагаасаа vл хамааран оролцож болно
4.2 Удирдах зєвлєл
 
1.
Удирдах зєвлєлийн хурлыг улиралд нэгээс доошгvй удаа зарлан хуралдуулах ба хурлын зарыг ажлын 3-аас доошгvй хоногийн ємнє хvргэнэ
2.
Удирдах зєвлєлийн бvрэлдэхvvнийг 2 жилд нэг удаа сонгоно, гэхдээ гуравны нэгээс доошгvй хувийг шинэчлэж байна
3.
Удирдах зєвлєл нь зєвлєлийн хурлаар дамжуулж эрх барих vйл ажиллагаагаа явуулах ба МИДАС-ийн тэргvvн, дэд тэргvvн, нарийн бичгийн даргыг сонгон ажиллуулна
4.
Удирдах зєвлєлийн гишvvдийн хоёрны нэгээс дээш хувь нь хvрэлцэн ирсэн тохиолдолд хурлыг хvчинтэйд тооцож, хуралд оролцсон гишvvдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ
5.
МИДАС-ийн 20-иос доошгvй тооны гишvvдтэй тодорхой орон нутаг дэвсгэрийн нэгж байгууллага дээр МИДАС-ийн vйл ажиллагааны vндсэн чиглэлийн хvрээнд бие даан ажиллах салбар зєвлєлийг ажиллуулж болно
  Удирдах зєвлєлийн бvрэн эрх
 
·
МИДАС-ийн гvйцэтгэх захирлын эрх мэдэл, ажил vvргийн хуваарь, ємч хєрєнгийг захиран зарцуулах хэмжээг тогтоох
·
МИДАС-ийн ажлын тєлєвлєгєєг хэлэлцэн батлах, гvйцэтгэлд хяналт тавих
·
Гvйцэтгэх захирал, салбар зєвлєлvvдийн ажлын тайланг авч хэлэлцэх, vнэлэлт дvгнэлт єгєх
·
Салбар зєвлєл байгуулагдсаныг хvлээн зєвшєєрєх, ажиллах журмыг тогтоох, татан буулгах
1.
Гишvvд элсvvлэх журам, татварын хэмжээг тогтоох
2.
МИДАС-ийн хvндэт гишvvнд нэр дэвшvvлэх
3.
Бvх гишvvдийн хурлаас тогтоосон бусад эрх
4.3 МИДАС-ийн удирдах зєвлєлийн Тэргvvн нь:
 
1.
МИДАС-ийн эрхэм зорилго, vзэл баримтлал, бодлогыг илэрхийлэн дvрмийн хvрээнд vйл ажиллагааг нь чиглvvлнэ.
2.
Удирдах Зєвлєлийн хурлын хугацааг товлон зарлан хуралдуулж, тvvний шийдвэрийн дагуу захирамж, зєвлємж гаргана.
3.
МИДАС-ийг тєлєєлж, дотоод, гадаадын байгууллагуудтай харилцаа тогтоож, гэрээ хэлэлцээр байгуулах.
4.
МИДАС-ийн vндсэн зорилготой салбар зєвлєлvvдийн vйл ажиллагааг зохицуулах
5.
Гvйцэтгэх захирлын албан тушаалыг нээлттэй зарлаж сонгон шалгаруулан гэрээ байгуулж ажиллуулна.
6.
Удирдах зєвлєлийн хурлаас тогтоосон бусад бvрэн эрх
МИДАС-ийн тэргvvн нь бvрэн эрхийн хvрээнд захирамж гаргана.
4.4 Гvйцэтгэх захирал нь:
 
1.
МИДАС-ийн тэргvvнтэй зєвшилцсєний vндсэн дээр дотоод, гадаадын байгууллагуудтай МИДАС-ийг тєлєєлєн харилцаж, гэрээ хэлэлцээр хийх
2.
Гишvvд дэмжигчидтэй байнга холбоотой ажиллан МИДАС-ийн єдєр тутмын vйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
3.
МИДАС-ийн жилийн ажлын тайлан, тєсєв болон тусгай хєтєлбєр, тєсєл, зохиох арга хэмжээний талаар асуудал боловсруулж Удирдах Зєвлєлд хэлэлцvvлж, шийдвэрлvvлнэ.
4.
Удирдах Зєвлєлийн хурлын шийдвэрийг хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулна.
5.
Ажлын албаны ажилтнуудтай хєдєлмєрийн гэрээ байгуулан vйл ажиллагааг нь удирдан зохион байгуулах
6.
Удирдах зєвлєлєєс олгосон эрхийн хэмжээнд МИДАС-ийг тєлєєлєх, ємч хєрєнгийг захиран зарцуулах
7.
МИДАС-ийн аж ахуй санхvvгийн vйл ажиллагааг эрхэлнэ.
8.
Хууль, гэрээнд заасан бусад эрхийг хэрэгжvvлнэ.
МИДАС-ийн гvйцэтгэх захирал нь бvрэн эрхийн хvрээнд тушаал гаргана.
4.5 МИДАС-ийн гишvvний эрх, vvрэг
 
1.
МИДАС-ийн хvндэт гишvvн нь дараах эрх, vvргийг эдэлнэ.
1.1 МИДАС-аас зохиогдох аливаа vйл ажиллагаанд оролцох
1.2 МИДАС-ийн эрхэм зорилго, дvрэмд нийцсэн vйл ажиллагааг бие даан явуулах
1.3 МИДАС болон тvvнээс зохиогдох аливаа vйл ажиллагааг сурталчлах
2.
МИДАС-ийн жинхэнэ гишvvн нь дараах эрх, vvргийг эдэлнэ.
2.1 МИДАС-ийн vйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар удирдах зєвлєлд санал оруулах
2.2 МИДАС-ийн vйл ажиллагааны талаар шаардлагатай мэдээлэл авах
2.3 МИДАС-ээс зохион байгуулах тодорхой арга хэмжээг санаачлах, санхvvжvvлэх, зохион байгуулах, оролцох
2.4 МИДАС-ийн vйл ажиллагааны vр дvнд бий болсон мэдээллийн сангаар vйлчлvvлэх
2.5 Салбар зєвлєл байгуулах, удирдах
2.6 Гишvvний татварыг тогтоосон цагт нь тєлєх
3.
МИДАС-ийн дэмжигч гишvvний vvрэг
3.1 МИДАС-аас зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд идэвхтэй оролцох
3.2 МИДАС-ийн эрхэм зорилго, vйл ажиллагааг сурталчлах
3.3 Гишvvний татварыг тогтоосон цагт нь тєлєх
Тав. Ємч, хєрєнгє, мєнгєн санхvv
 
5.1
МИДАС нь єєрийн дvрэмд заасан зорилгоо хэрэгжvvлэхэд шаардагдах ємч хєрєнгє, санхvvжилтийн эх vvсвэртэй байна.
5.2
МИДАС нь єєрийгєє санхvvжvvлэх vндсэн дээр ажиллах бєгєєд хєрєнгє, санхvvжилт нь дараах эх vvсвэрээс бvрдэнэ.
  · Гишvvд дэмжигчдийн татвар
  · Дvрмийн зорилгоо хэрэгжvvлэхтэй холбогдсон vйл ажиллагаанаас олсон орлого
  · МИДАС-ийн vйл ажиллагааг дэмжигч, дотоод, гадаадын байгууллага, хувь хvмvvсийн хандив, зээл, тусламж дэмжлэг
  · Зээлийн,євийн болон болон тєсєл хэрэгжvvлэхэд улсын тєсєв болон бусад тєслєєс олгосон хєрєнгє
  · Бусад орлого
Зургаа. МИДАС-г татан буулгах
 
6.1
МИДАС-ийг vндсэн зорилгоо биелvvлсэн гэж vзсэн болон Монгол улсын хууль тогтоомжид заасан бусад vндэслэлийн дагуу татан буулгаж болно.
6.2
Удирдах зєвлєлийн хурлаас томилсон МИДАС-ийг татан буулгах Комиссын єргєн мэдvvлснээр удирдах зєвлєлийн хурлаас шийдвэр гаргаж МИДАС-ийн ажиллагааг зогсооно.
6.3 Татан буулгасан тохиолдолд МИДАС-ийн ємчийг хуваарилах, шилжvvлэх асуудлыг удирдах зєвлєлийн хурлаар тєрийн бус байгууллагын хуулийг vндэслэн шийдвэрлэнэ.
6.4 Татан буулгасан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор холбогдох байгууллагуудад мэдэгдэнэ.

 

 

 

 

©2004 МИДАС ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Файлд хамгийн сvvлд -нд засвар оруулав.