"Монгол
Улсын Мэдээлэл Холбооны Технологийн Хєгжлийн 2010
он хvртэлх vзэл баримтлал"-ыг боловсруулах,
1999 оны 6-р сард болсон МХТ-ийн vндэсний чуулганыг
зохион байгуулахад манай
МХТ-ийн мэргэжилтнvvд ихээхэн хувь нэмэр оруулж,
нягт хамтран ажиллаж ирсэн билээ. Тус vндэсний чуулганы
нэг чухал vр дvн бол Засгийн Газар, ТББ, иргэний
нийгэм ба хувийн хэвшлийн тєлєєлєгчдєєс бvрдсэн
Мэдээлэл Холбооны Технологийн Yндэсний Зєвлєл (МХТYЗ)-ийг
байгуулсан явдал юм. МХТYЗ нь уг чуулганаас гарсан
санал зєвлємжийг тусган "Монгол Улсын Мэдээлэл
Холбооны Технологийн Хєгжлийн 2010 он хvртэлх vзэл
баримлал"-ын тєслийг эцэслэн боловсруулж, улмаар
2000 оны 2-р сард Монгол Улсын Их Хурлаар хэлэлцvvлж,
соёрхон батлуулсан билээ.
 |
Тvvнчлэн МХТYЗ
нь МХТ-ийн чиглэлээр томоохон уулзалт, семинар,
арга хэмжээг зохион байгуулсан бєгєєд 1999 оны
12-р сараас МХТYЗ-єєс санаачлан НYБ-ийн Хєгжлийн
Хєтєлбєр, Ази Номхон Далайн Мэдээллийн Хєтєлбєр,
Монголын Нээлттэй Нийгмийн Хvрээлэн /Соросын сан/-ийн
санххvvжилтээр Монголд Мэдээллийг Хєгжvvлэх Тэтгэлгийн
Тєсєл /ММХТТ/-ийг амжилттай хэрэгжvvлж байна.
ММХТТ-ийн зорилго нь мэдлэг оюунд тулгуурласан
нийгмийг бий болгох, Монгол улсын МХТ-ийг хєгжvvлэхэд
дэмжлэг vзvvлэхэд чиглэгдсэн бєгєєд энэхvv тєсєл
нь МХТ-ийн 2010 vзэл баримтлалыг амьдралд хэрэгжvvлэхэд
дэмжлэх болохуйц 76 дэд тєслєєс 17 дэд тєслийг
сонгон шалгаруулж хэрэгжvvллээ.
Эдгээр тєслvvдийг МХТ-ийн шинэ
хэрэглээ, тєслийн vр дvнг єргєн тvгээх боломж,
тєслийн цаашид хэрэгжих боломж, цаашид бие даан
vргэлжлэх чадвар гэсэн vзvvлэлтээр шалгаруулсан
болно.
МХТYЗ нь байнгын ажлын албагvй
ажиллаж ирсэн нь зохион байгуулж байгаа ажлын
уялдаа холобоо, гарсан санал, санаачилгуудыг хэрэгжvvлэхэд
сєргєєр нєлєєлж байсан тул єєрийн ажлын албыг
ММХТТ-ийг хэрэгжvvлэх, зєвлєлийн єдєр тутмын vйл
ажиллагааг зохицуулах зорилготойгоор байгуулсан
юм.
МХТYЗ-ийн гишvvд ММХТТ тєслийг
амжилттай хэрэгжvvлж, 2001 оны 12-р сард тєслийн
vр дvнг тvгээн таниулах зорилгоор vзэсгэлэн, хэвлэлийн
бага хурал зохион байгуулж байна.
МХТYЗ vйл ажиллагаагаа єргєтгєх
зорилгоор нийгэмд vйлчлэх Монголын Мэдээллийн
Хєгжлийн Холбоо буюу "МИДАС" Тєрийн
Бус Байгууллага болгон єєрчилж бvртгvvлсэн билээ.
МИДАС нь 2001 оны 11-р сараас
"Хил хязгааргvй ажил vйлчилгээ тєсєл"-ийн
хvрээнд єгєгдєхvvн оруулах ажлыг бизнесийн байгууллагуудтай
хамтран хэрэгжvvлж эхлээд байна.
|