МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 6 дугаар сарын 4-ний єдєр
Улаанбаатар хот
РАДИО ДОЛГИОНЫ ТУХАЙ
НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг vндэслэл
1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь радио долгионыг хуваарилах, ашиглах, хамгаалах, ємчлєх, эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зvйл. Радио долгионы тухай хууль тогтоомж
2.1. Радио долгионы тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль1, Харилцаа холбооны тухай хууль2, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.
3 дугаар зvйл. Хуулийн нэр томъёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "радио долгион" гэж агаарын орон зайд тархаж байгаа цахилгаан соронзон орны 3000 гега герц хvртэлх давтамжтай хэсгийг;
3.1.2. "радио давтамжийн зурвас" гэж бvлэг радио давтамжийг;
3.1.3. "радио холбоо" гэж радио тєхєєрємж ашиглан тєрєл бvрийн мэдээллийг тэмдэгт, дохио, дуу, дvрс болон бусад хэлбэрээр нэвтрvvлэх, хvлээн авахыг;
3.1.4. "vндэсний радио давтамжийн хуваарилалтын хvснэгт" гэж радио давтамжийн нийт зурвасыг радио холбооны vйлчилгээний тєрєлд хуваасан хуваарилалтыг.
4 дvгээр зvйл. Радио долгионы ємчлєл
4.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх vvсгэгчээс vvссэн болон vндэсний радио давтамжийн хуваарилалтын хvснэгтэд багтаж байгаа радио долгион нь Монгол Улсын тєрийн ємч мєн.
4.2. Тєр нь радио долгион ємчлєгчийн хувьд энэ хуульд заасан нєхцєл, болзолтойгоор радио давтамж, радио давтамжийн зурвасыг ашиглах эрхийг бусад этгээдэд олгоно.
5 дугаар зvйл. Радио долгионы талаар тєрийн байгууллагын бvрэн эрх
5.1. Засгийн газар нь радио долгионы талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
5.1.1.Монгол Улсад хуваарилсан сансарын холбооны хиймэл дагуулын байрлалыг ашиглах талаар шийдвэр гаргах;
5.1.2. радио давтамжийн хуваарилалтыг тєрийн нууцад хамруулах, нууцлалын зэрэглэлийг тогтоох асуудлыг боловсруулах.
5.2. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага нь долгионы талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
5.2.1. радио давтамжийн зурвас ашиглалтын талаархи тєрийн бодлого боловсруулах;
5.2.2. хил залгаа улстай радио долгионы асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд єєрєєр заагаагvй бол олон улсын цахилгаан холбооны байгууллагаас тогтоосон журмын дагуу зохицуулах;
5.2.3. радио давтамжийн хуваарилалтын нэгдсэн бvртгэл гаргах, радио давтамжийн зурвасыг ашиглах, тєлєвлєх, хуваарилах болон радио давтамжийн ашиглалт, vйлчилгээний тєлбєрийн хэмжээ тогтоох журам батлах ;
5.2.4. радио давтамж зохицуулалт, хяналтын албаны зардал, техник хэрэгслэлээр хангах санхvvжилтийн хэмжээг тогтоож батлах;
5.2.5. олон улсын радиогийн байгууллагад Монгол Улсыг тєлєєлєх.
ХОЁРДУГААР БYЛЭГ
Радио давтамж ашиглах
6 дугаар зvйл. Радио давтамжийн зурвасын ангилал
6.1. Радио давтамжийн зурвасыг ашиглаж буй зориулалтаар нь дараахь байдлаар ангилна:
6.1.1. тусгай хэрэглээний;
6.1.2. нийтийн хэрэглээний.
6.2. Улсыг батлан хамгаалах, аюулгvй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах хэрэгцээнд зориулж хуваарилсан радио давтамжийн зурвасыг тусгай хэрэглээний гэнэ.
6.3. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэгцээнд зориулж хуваарилсан радио давтамжийн зурвасыг нийтийн хэрэглээний гэнэ.
7 дугаар зvйл. Радио давтамжийн зурвас эзэмших эрх бvхий этгээд
7.1. Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, vйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэн энэ хуулийн дагуу радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг авч, бvртгvvлж ашиглана.
7.2. Тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасыг радио давтамж зохицуулалт, хяналтын албанд бvртгvvлж ашиглана.
7.3. Монгол Улсад суугаа дипломат болон консулын тєлєєлєгчийн
газар, олон улсын байгууллагын тєлєєлєгчийн газар нь Монгол Улсын олон улсын
гэрээнд єєрєєр заагаагvй бол нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг энэ
хуулийн 7.1-д заасны дагуу
ашиглана.
7.4. Батлан хамгаалах, аюулгvй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах байгууллага нь нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвас ашиглах бол энэ хуулийн 7.1-д заасны дагуу ашиглана.
8 дугаар зvйл. Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглахыг хориглох
8.1. Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зєвшєєрєл, эрхийн бичиггvй этгээд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглахыг хориглоно.
9 дvгээр зvйл. Тусгай зєвшєєрєл
9.1. Тєрийн эрх бvхий байгууллагаас радио холбоо зохион байгуулах, тvvнийг ашиглан vйлчилгээ эрхлэх, нийтийн vйлчилгээний зориулалтаар радио тєхєєрємж ажиллуулахын тулд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрх олгосон баримт бичгийг тусгай зєвшєєрєл гэнэ.
9.2. Тусгай зєвшєєрєлд радио тєхєєрємжийн байршил, хамрах нутаг дэвсгэр, ашиглах радио давтамж, хvчин чадал, vйл ажиллагаа эхлэх дуусах хугацаа, ашиглалтын зориулалт зэргийг заана.
10 дугаар зvйл. Тусгай зєвшєєрєл авах єргєдєл гаргах
10.1. Тусгай зєвшєєрєл авах єргєдєлд Харилцаа холбооны тухай хуулийн 9.2-т заасан баримт бичгээс гадна дараахь баримтыг хавсаргана:
10.1.1. гэрчилгээний хуулбар;
10.1.2. радио тєхєєрємжийн байгуулалтын зураглал, газар зvйн байршил, хамрах хvрээ, ашиглах радио давтамжийн зурвас, радио давтамж, технологи;
10.1.3. радио тєхєєрємжийг баталгаажуулж эрх бvхий байгууллагаас олгосон баримт бичиг;
10.1.4. аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг даргын зєвшєєрєл.
10.2. Тусгай зєвшєєрєл авах єргєдєлд єргєдєл гаргагчийн нэр, харилцах хаяг, утас ба факсны дугаар, шийдвэр гаргах эрх бvхий хvний албан тушаал, нэрийг тусгана.
11 дvгээр зvйл. Тусгай зєвшєєрєл олгох
11.1. Радио давтамж зохицуулалт, хяналтын алба тусгай зєвшєєрєл авах єргєдлийг хvлээн авмагц єргєдєл болон тvvнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 10.1-д заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянана.
11.2. Радио давтамж зохицуулалт, хяналтын алба нь радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зєвшєєрєл авах єргєдлийг хvлээн авснаас хойш ажлын 30 єдрийн дотор дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж єргєдєл гаргагчид мэдэгдэнэ:
11.2.1. радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зєвшєєрєл олгох;
11.2.2. тухайн радио давтамж нь тусгай хэрэглээний ангилалд орсон, хvчин тєгєлдєр тусгай зєвшєєрєл, эрхийн бичгээр ашиглагдаж байгаа, радио давтамжийн vйлчлэх хvрээтэй давхацсан, харилцан нєлєєлєл vvсгэх бол радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зєвшєєрєл олгохоос татгалзах.
11.3. Тухайн радио давтамжийг ашиглах асуудлыг олон улсын байгууллага зохицуулдаг бол уг радио давтамжийг олон улсын байгууллагаас санал авсны vндсэн дээр энэ хуулийн 11-д заасны дагуу ашиглана.
11.4. Ижил радио давтамж ашиглах тусгай зєвшєєрєл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд єргєдєл гаргасан тохиолдолд єрсєлдvvлэн шалгаруулах журмаар тусгай зєвшєєрєл олгож болно.
11.5. Тусгай зєвшєєрєл олгох тухай шийдвэр хvлээн авсан этгээд нь тvvнийг хvлээн авсан єдрєєс хойш ажлын 10 єдрийн дотор тусгай зєвшєєрлийн эхний жилийн тєлбєрийг тєлнє. Жилийн тєлбєр тєлєєгvй тохиолдолд тусгай зєвшєєрєл олгохгvй.
12 дугаар зvйл. Тусгай зєвшєєрлийн хугацаа, тvvнийг сунгах
12.1. Радио давтамж зохицуулалт, хяналтын алба єргєдєл гаргасан этгээд тусгай зєвшєєрлийн эхний жилийн тєлбєр хийснээс хойш ажлын 5 єдрийн дотор тусгай зєвшєєрлийг 15 хvртэл жилийн хугацаатайгаар олгоно.
12.2. Тусгай зєвшєєрлийг эзэмшигч нь хугацаа сунгах тухай єргєдлийг тусгай зєвшєєрлийн хугацаа дуусахаас 60 ба тvvнээс дээш хоногийн ємнє радио давтамж зохицуулалт, хяналтын албанд гаргана.
12.3. Хугацаа сунгуулах єргєдлийг хvлээн авснаас хойш ажлын 10 єдрийн дотор тусгай зєвшєєрєл эзэмшигч нь энэ хууль болон гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлсэн эсэхийг хянаж биелvvлсэн тохиолдолд тусгай зєвшєєрлийн хугацааг сунгаж, нэгдсэн бvртгэлд тэмдэглэж эзэмшигчид нь буцааж олгоно.
13 дугаар зvйл. Эрхийн бичиг
13.1. Иргэн, хуулийн этгээд хувийн болон дотоод хэрэглээний харилцаанд
зориулан радио холбоо зохион байгуулах, эрдэм шинжилгээ, туршилтын ажиллагаа
явуулах бусад бvх тєрлийн радио тєхєєрємжийг нийтийн vйлчилгээний бус зориулалтаар
ашиглахад радио давтамж ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг /цаашид
"эрхийн бичиг" гэх/олгоно.
13.2. Эрхийн бичиг авах єргєдєлд єргєдєл гаргагчийн нэр, албан ёсны хаяг, утас ба факсны дугаар, газар зvйн байршил, хамрах хvрээ, ашиглах радио тєхєєрємжийн техникийн vзvvлэлт зэргийг тусгана.
13.3. Эрхийн бичгийг шилжvvлэх, тvvний хугацааг сунгах, хvчингvй болгох асуудлыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагаас тогтоосон журмын дагуу радио давтамж зохицуулалт, хяналтын алба шийдвэрлэнэ.
13.4. Эрхийн бичигт радио тєхєєрємжийн байршил, хамрах нутаг дэвсгэр, радио давтамж, дуудлагын нэр, хvчин чадал, vйл ажиллагаа эхлэх, дуусах хугацаа, ашиглалтын зориулалт зэргийг заана.
13.5. Ижил радио давтамж ашиглах эрхийн бичиг авахаар хэд хэдэн сонирхогч этгээд єргєдєл гаргасан тохиолдолд эхний ээлжинд єргєдєл гаргаж бvртгvvлсэн этгээдэд тvvнийг олгоно.
14 дvгээр зvйл. Радио давтамж тусгай зєвшєєрєл, эрхийн бичиггvй ашиглах
14.1. Дараахь тєрлийн радио тєхєєрємж ашиглахад радио давтамж ашиглах тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг авахгvй:
14.1.1. бvх тєрлийн зурагт радио, радио хvлээн авагч;
14.1.2. эмчилгээ, оношилгооны радио тєхєєрємж;
14.1.3. техникийн шаардлага хангасан гаралтын чадал нь 0.01 ваттаас ихгvй радио телефон утас, радио тєхєєрємж, гэр ахуйн электрон цахилгаан хэрэгсэл;
15 дугаар зvйл. Бvртгэл
15.1. Нэгдсэн бvртгэлд радио давтамжийн ангилал, зориулалт, ашиглагчийн нэр, хаяг, ашиглахыг зєвшєєрсєн радио давтамжийн зурвас, тvvний єргєн, vйлчлэх хvрээ, газар зvйн байршил, ажиллуулах хугацаа, хvчин чадал, тєлбєр тєлєлтийн байдал зэрэг vзvvлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бvрээр тусгана.
15.2. Нэгдсэн бvртгэлийг радио давтамж зохицуулалт, хяналтын алба хєтлєх бєгєєд тvvнийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагад жил бvр танилцуулна.
16 дугаар зvйл. Yйлчилгээний тєлбєр
16.1. Эрхийн бичиг авах, шилжvvлэх, тусгай зєвшєєрєл авах, тэдгээрийн хугацааг сунгах, бvртгvvлэх, харилцан нєлєєллийг шийдвэрлvvлэхээр єргєдєл гаргахад энэ хуулийн 5.2.3-т заасан журмын дагуу vйлчилгээний тєлбєрийг єргєдєл гаргагч тєлнє.
ГУРАВДУГААР БYЛЭГ
Тусгай зєвшєєрєл, эрхийн бичгийн хугацаа дуусгавар болох
17 дугаар зvйл. Тусгай зєвшєєрєл, эрхийн бичгийн хугацаа дуусгавар болох vндэслэл
17.1. Тусгай зєвшєєрєл эзэмшигч нь уг тусгай зєвшєєрєл болон тvvнд заасан эрх, vvргээ тусгай зєвшєєрєл олгосон байгууллагын зєвшєєрєлгvйгээр бусдад шилжvvлэх, уг эрх, vvргийг єєрчилсєн гэрээ байгуулахыг хориглоно.
17.2. Эрхийн бичиг бvхий радио тєхєєрємжийг бусдад шилжvvлэх, худалдах зэргээр эзэмшигч, ємчлєгч єєрчлєгдєх бол эрхийн бичгийг радио давтамж зохицуулалт, хяналтын албанд шинээр бvртгvvлнэ.
17.3. Тусгай зєвшєєрєл болон эрхийн бичгийн хугацаа Харилцаа холбооны тухай хуулийн 11-д заасан vндэслэлээр дуусгавар болгоно.
17.4. Тусгай зєвшєєрєл, эрхийн бичгийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд уг радио давтамжийг ашиглах тусгай зєвшєєрєл, эрхийн бичгийг энэ хуульд заасны дагуу бусдад шинээр олгож болно.
18 дугаар зvйл. Тусгай зєвшєєрєл, эрхийн бичгийг цуцлах
18.1. Тусгай зєвшєєрєл, эрхийн бичгийг Харилцаа холбооны тухай хуулийн 12-т заасан vндэслэл болон дараахь vндэслэлээр цуцална:
18.1.1. тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг эзэмшигч нь энэ хуульд заасны дагуу эрхээ хэрэгжvvлэх боломжгvй болсон;
18.1.2. тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг эзэмшигч нь тусгай зєвшєєрєл, радио давтамжийн ашиглалт, vйлчилгээний тєлбєрєє хугацаанд нь бvрэн тєлєєгvй;
18.1.3. тусгай хэрэглээний ангилалд ашиглаж байгаа радио давтамжийн зурвасыг ашигласан, санаатайгаар шуугиан vvсгэсэн буюу сонссон.
18.2. Тусгай зєвшєєрєл, эрхийн бичгийг цуцлах vндэслэл байгааг тогтоовол радио давтамж зохицуулалт, хяналтын алба нь энэ тухай тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг эзэмшигчид мэдэгдэл єгнє. Уг мэдэгдэлд тусгай зєвшєєрєл, эрхийн бичгийг цуцлах болсон vндэслэлийг нотлох баримтын хамт заана.
18.3. Тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг эзэмшигч нь мэдэгдэлд заасан vндэслэл байхгvй гэж vзвэл уг мэдэгдлийг хvлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор єєрийн єргєдєл, гомдлыг нотлох баримтын хамтаар радио давтамж зохицуулалт, хяналтын албанд ирvvлж хянуулж болно.
18.4. Радио давтамж зохицуулалт, хяналтын алба тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг эзэмшигчийн ирvvлсэн єргєдєл, гомдлыг хянан vзэж хариу мэдэгдэнэ.
18.5. Тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг эзэмшигчийн ирvvлсэн нотлох баримт бичгийг хvлээн зєвшєєрєх vндэсгvй гэж vзвэл радио давтамж зохицуулалт, хяналтын алба тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг эзэмшигчид єєрийн дvгнэлтийн тухай мэдэгдэж, тусгай зєвшєєрєл, эрхийн бичгийг цуцална.
18.6. Тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг эзэмшигч нь цуцалсан тухай шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор шvvхэд гомдол гаргах эрхтэй.
18.7. Тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг эзэмшигч шvvхэд гомдол гаргасан тохиодолд шvvхийн шийдвэр гартал тухайн радио давтамжид шинээр тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг олгож болохгvй.
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг эзэмшигчийн эрх, vvрэг
19 дvгээр зvйл. Тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг эзэмшигчийн эрх, vvрэг
19.1. Радио давтамж ашиглах тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг эзэмшигч нь дараахь эрхтэй:
19.1.1. стандарт, техникийн нєхцєлийг хангаж, баталгаажуулсан радио тєхєєрємжийг сонгон ашиглах;
19.1.2. эрх олгосон радио давтамжийг энэ хуульд заасан нєхцєл, болзлын дагуу ашиглах, хамгаалах, харилцан нєлєєллийг арилгахыг шаардах;
19.1.3. энэ хуульд заасан журмын дагуу радио давтамж ашиглах тусгай зєвшєєрєл, эрхийн бичгийн хугацааг сунгуулах, эрхийн бичгийг бусдад шилжvvлэх;
19.1.4. хуульд єєрєєр заагаагvй бол радио давтамж ашиглах талаар сонирхсон мэдээллийг радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас авах.
19.2. Радио давтамж ашиглах тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг эзэмшигч дараахь vvрэг хvлээнэ:
19.2.1. энэ хуулийн 14 дvгээр зvйлд зааснаас бусад тохиолдолд радио тєхєєрємж импортлох, vйлдвэрлэх, худалдахыг сонирхогч этгээд радио давтамж зохицуулалт, хяналтын албатай радио давтамжийн талаар урьдчилан тохирох;
19.2.2. радио тєхєєрємжийг тусгай зєвшєєрєл, эрхийн бичигт заасан нєхцєл, хугацаа, зориулалтын дагуу ашиглах;
19.2.3. тусгай зєвшєєрєл, эрхийн бичгийн дараа жилийн тєлбєрийг тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг олгосон тухайн ажлын єдрєєр тасалбар болгон жил бvр тєлєх;
19.2.4. тусгай зєвшєєрєл, эрхийн бичигт заасан техникийн болон ашиглалтын нєхцєлд єєрчлєлт оруулах асуудлыг эрх олгосон байгууллагаар шийдвэрлvvлэх;
19.2.5. бусад радио холбоо, радио тєхєєрємжид харилцан нєлєєлєл vvсгэхгvй байх;
19.2.6. олон улсын хэмжээнд хэрэглэдэг аюулын дохио (SOS, MAYDAY зэрэг) бусад радио станцаас ирсэн тохиолдолд энэ тухай холбогдох газарт даруй дамжуулах, мэдэгдэх;
19.2.7. тусгай зєвшєєрєл, эрхийн бичгийн хугацаа дуусгавар болсон буюу тэдгээрийг цуцалсан тохиолдолд радио станцынхаа антенныг буулгах;
19.2.8. зєвхєн зєвшєєрєгдсєн радио давтамж, давтамжийн зурваст ажиллах, єєрийн эзэмшилд байгаа радио тєхєєрємжийн гаралтын чадал, давтамжийг тогтмол хянаж байх.
ТАВДУГААР БYЛЭГ
Бусад зvйл
20 дугаар зvйл. Хяналт
20.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт радио долгионы тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг радио давтамж зохицуулалт, хяналтын алба болон харилцаа холбооны улсын байцаагч хэрэгжvvлнэ.
20.2. Радио давтамж зохицуулалт, хяналтын алба нь харилцан нєлєєллийг арилгах, хууль тогтоомж зєрчсєн этгээдийг хайх, илрvvлэх vйл ажиллагааг радио давтамж эзэмшигчийн vйл ажиллагаанд саад хохирол учруулахгvйгээр зохион байгуулна.
20.3. Радио давтамж зохицуулалт, хяналтын алба нь олон улсын стандартын дагуу лабораторитой байж болно.
20.4. Тєлбєрєє тєлєєгvй радио давтамж ашиглагчид хугацаа хожимдуулсан хоног тутамд тєлєгдєєгvй тєлбєрийн дvнгийн 0,3 хvртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.
20.5. Радио долгионы тухай хууль тогтоомжийг зєрчсєн дараахь тохиолдолд радио тєхєєрємж ажиллуулах, vйл ажиллагааг нь зогсоох, хориглох эрхийг радио давтамж зохицуулалт, хяналтын алба эдэлнэ:
20.5.1. радио тєхєєрємж нь стандарт, чанарын vзvvлэлт, техникийн нєхцєлийн шаардлага хангаагvй;
20.5.2. тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг аваагvй, бvртгvvлээгvй;
20.5.3. тєлбєр тєлєєгvй, хvлээсэн vvргээ биелvvлээгvй;
20.5.4. бусад хэрэглэгчийн vйл ажиллагаанд харилцан нєлєєлєл vvсгэсэн, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулсан;
20.5.5. радио давтамж зохицуулалт, хяналтын албанд мэдэгдэлгvйгээр радио тєхєєрємжийн техникийн vзvvлэлт, давтамж болон ажиллах цагийн хуваарийг єєрчилсєн;
20.5.6. улсын байцаагчийн шаардлагыг биелvvлээгvй;
20.5.7. радио тєхєєрємжийг зориулалтын бусаар ашигласан.
21 дvгээр зvйл. Хууль тогтоомж зєрчигчид хvлээлгэх хариуцлага
21.1. Радио долгионы тухай хууль тогтоомж зєрчсєн гэм буруутай этгээдэд харилцаа холбооны улсын байцаагч буюу шvvгч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
21.1.1. тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг аваагvй, бvртгэлгvйгээр радио тєхєєрємж ажиллуулсан иргэнийг 20000-50000 тєгрєгєєр, албан тушаалтныг 30000-60000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 тєгрєгєєр торгох;
21.1.2. тусгай зєвшєєрєл, эрхийн бичигт зааснаас єєр зорилгоор радио тєхєєрємж ажиллуулсан, байршил, хvчин чадал, техникийн vзvvлэлт, нєхцєл, радио давтамжийг зєвшєєрєлгvйгээр єєрчилсєн иргэнийг 10000-40000 тєгрєгєєр, албан тушаалтныг 20000-60000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 тєгрєгєєр торгох;
21.1.3. тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжvvлэхэд хууль бусаар саад учруулсан гэм буруутай иргэнийг 10000-40000 тєгрєгєєр, албан тушаалтныг 20000-60000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 тєгрєгєєр торгох;
21.1.4. тусгай хэрэглээний зориулалтаар хуваарилагдсан давтамжийн зурваст ажилласан болон тvvнд харилцан нєлєєлєл учруулсан иргэнийг 10000-50000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 тєгрєгєєр торгох;
21.1.5. бусад радио холбоо болон радио тєхєєрємж хэрэглэгчдийн ажиллагаанд харилцан нєлєєлєл учруулсан, хэвийн vйл ажиллагааг алдагдуулсан, баталгаажуулаагvй тєхєєрємж ашигласан иргэнийг 10000-50000 тєгрєгєєр, албан тушаалтныг 20000-60000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 тєгрєгєєр торгох;
21.1.6. улсын байцаагчийн шаардлагыг биелvvлээгvй, хяналт шалгалт хийхэд нь саад учруулсан иргэнийг 10000-50000 тєгрєгєєр, албан тушаалтныг 20000-60000 тєгрєгєєр торгох;
21.1.7. радио давтамж ашиглах тусгай зєвшєєрєл, эрхийн бичиг олгох, бvртгэх журмыг зєрчсєн албан тушаалтныг 20000-50000 тєгрєгєєр торгох.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ