Харилцаа Холбооны Тухай Хууль

1995 оны 11-р сарын 16-ны єдєр

Нэгдvгээр бvлэг

Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад харилцаа холбооны сvлжээ байгуулах, ашиглах, хамгаалах, тєр болон vйлчлэгч байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд vvсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Харилцаа холбооны тухай хууль тогтоомж

1. Харилцаа холбооны тухай хууль тогтоомж нь Yндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2. Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

3 дугаар зvйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно;

1/ "шугам" гэж мэдээлэл нэвтрvvлэх, дамжуулах, хvлээн авах зорилгоор байгуулсан аливаа дамжуулагч орчин /утас, орон зай зэрэг/, тэдгээрийг хамгаалахад хэрэглэдэг тусгаарлагч, сувагчлал,  багана, цамхаг болон бусад зvйлсийн цогцолбор;

2/ "сулжээ" гэж хоёр буюу тvvнээс дээш хэрэглэгчдийн хооронд мэдээлэл нэвтрvvлэх, дамжуулах болон хvлээн авахад хэрэглэгдэх холбооны шугам, шуудангийн илгээмжийг хvлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулагдсан техник хэрэгслийн иж бvрдэл;

3/ "ашиглалт" гэж харилцаа холбооны сvлжээний тогтвортой ажиллагааг хангахад чиглэгдсэн засвар, хэмжилт, тохируулга хийх vйл ажиллагаа;

4/ "vйлчилгээ, vйлчлэгч" гэж харилцаа холбооны сvлжээг ашиглан хэрэглэгчдийн хэрэгцээг хангах vйл ажиллагаа; харилцаа холбооны ашиглалт, vйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага;

5/ "зааглах цэг" гэж vйлчлэгчийн болон vйлчлэгч хэрэглэгчдийн шугам, сvлжээ хоорондоо харилцан холбогдох цэг;

6/ "шуудангийн илгээмж" гэж шуудангийн байгууллагын єдрийн тэмдгийн дардсаар баталгаажсан бичиг захидал, илгээлт болон шуудангаар илгээж байгаа бусад зvйл;

7/ "шуудангийн хаяг" гэж хэрэглэгчдийн /иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын /оршин суудаг газрын/ аймаг, нийслэл, сум, дvvрэг, баг, хороо, хот тосгон, гудамж, талбайн нэр болон барилга, орон сууц,  хашааны дугаарыг багтаасан байршлын нэр, vйлчлэгчийн дугаар зэргийг агуулсан мздээлэл;

8/ "шуудангийн унэт цаас" гэж шуудангийн марк, захидлын маркжуулсан дугтуй, ил захидлын маркжуулсан хуудас.

Хоёрдугаар бvлэг

Харилцаа холбооны ашиглалт, vйлчилгээ, vйлдвэрлэлийг тєрєєс зохицуулах

4 дvгээр зvйл. Харилцаа, холбооны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын бурэн эрх

Харилцаа холбооны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага нь дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ харилцаа холбооны салбарыг хєгжvvлэх, хєрєнгє оруулах бодлого боловсруулж хэрэгжvvлэх;

2/ харилцаа холбооны салбарт шударга єрсєлдєх нєхцєлийг бvрдvvлэх арга хэмжээ авах,

3/ радио долгионы зураасыг тєлєвлєх, долгион ашиглах эрхийн зєвшєєрєл олгож хяналт тавих;
 
4/ харилцаа холбооны сvлжээ, тоног тєхєєрємж,  vйлчилгээний стандартыг боловсруулж батлуулах, ашиглалт, vйлчилгээ,  vйлдвэрлэл эрхлэх тусгай зєвшєєрєл олгох, хэрэгжилтэд хяналт тавих;

5/ шуудангийн єдрийн тэмдгийн дардас болон богцны лацны тэмдгийг баталгаажуулах;

6/ шуудангийн vнэт цаасыг vйлдвэрлэх, борлуулах бодлогыг боловсруулах, улсын фонд байгуулах;
 
7/ харилцаа холбооны vйлчилгээг найдвартай, шуурхай, чанартай байлгах, захидал харилцааны нууцын хамгаалалтад хяналт тавих.

5 дугаар зvйл. Зохицуулах зєвлєл

1. Харилцаа холбооны салбарт ємчийн бvх тєрєл, хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын vр ашигтай, шударга єрсєлдєх боломж бvрдvvлэх, тэдгээрийн харилцан ажиллах нєхцєл, болзол, журмыг боловсруулах, мэргэжлийн дvгнэлт, зєвлємж гаргах чиг vvрэгтэй орон тооны бус Зохицуулах зєвлєл ажиллана.

2. 3охицуулах зєвлєлийн бvрэлдэхvvн нь харилцаа холбооны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага, харилцаа холбооны ашиглалт, vйлчилгээ vйлдвэрлэл эрхэлдэг ємчийн бvх тєрєл,  хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын тєлєєлєлтэй байна.

3. 3охицуулах зєвлєлийн бvрэлдэхvvнийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд томилж, дvрмийг Засгийн газар батална.

6 дугаар зvйл. Зохицуулах зєвлєлийн бvрэн эрх

Зохицуулах зєвлєл дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ харилцаа холбооны салбарыг хєгжvvлэх тєрийн бодлогын талаар саналаа боловсруулж эрх бvхий байгууллагад оруулах;
 
2/ тєрийн захиргааны тєв байгууллагаас харилцаа холбооны ашиглалт, vйлчилгээ, vйлдвэрлэл эрхлэх тусгай зєвшєєрєл олгоход санал, зєвлємж гаргах;
 
З/ харилцаа холбооны суурь сvлжээнд холбогдох ємчийн бvх тєрєл, хэлбэрийн сvлжээний болон хэрэглэгчийн тоног тєхєєрємжийг баталгаажуулахад тавих техникийн нєхцєл, шаардлагыг тогтоох;
 
4/ хоорондоо холбогдох сvлжээ бvхий vйлчлэгчдийн харилцан холболт хийх болон орлого хуваарилах зарчим, гэрээний ерєнхий нєхцєл, журам тогтоож зохицуулах,
 
5/ харилцаа холбооны vйлчилгээний тарифыг тодорхойлох vнэлгээний аргачлал тогтоох.

7 дугаар зvйл. Бvх шатны Засаг даргын бvрэн эрх

1. Бvх шатны Засаг дарга дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ нутаг дэвсгэрийн холбооны vйлчилгээг сайжруулж, хvн амд ойртуулах бодлогыг боловсруулж холбогдох байгууллагатай хамтран хэрэгжvvлэх;
 
2/ тухайн нутаг дэвсгэрт шуудан хvргэх хуваарийг хянаж зохицуулах;

З/ харилцаа холбооны шуурхай байдлыг хангах эорилгоор аймаг, нийслэл, дvvрэг сум, хороо, хот, тосгоны гудамж, талбай, барилга, орон сууц, хашааг хаягжуулах арга хэмжээ авах;
 
4/ байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын улмаас харилцаа холбооны сvлжээнд гарсан ослыг арилгах ажлыг эохион байгуулахад туслах;

2. Радио телевизийн орон нутгийн сvлжээ байгуулж, ашиглаж болно.

8 дугаар зvйл. Тусгай зєвшєєрєл

1. Харилцаа холбооны ашиглалт, vйлчилгээ, vйлдвэрлэл эрхлэх тусгай зєвшєєрлийг /цаашид "тусгай зєвшєєрєл" гэх/ дараахь тохиолдолд олгоно:

1/ харилцаа, холбооны суурь сvлжээг байгуулах, тvvний ашиглалт, vйлчилгээ эрхлэх;
 
2/ дотоодын хэрэглээний сvлжээгээр нийтийн vйлчилгээ эрхлэх;

3/ радио долгион ашиглах;
 
4/ холбоо, мэдээллийн техник, электрон хэрэгсэл vйлдвэрлэх,

5/ шуудангийн vнэт цаас vйлдвэрлэх.

2.Тусгай зєвшєєрлийг хууль тогтоомжид эаасан шаардлага хангасан дараахь этгээдэд олгоно:

1/ Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн;

2/ Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж.

З. Гадаадын хуулийн этгээдэд харилцаа холбооны ашиглалт, vйлчилгээ, vйлдвэрлэл эрхлэх тусгай зєвшєєрлийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага нь Засгийн газрын зєвшєєрлийг vндэслэн олгоно.

4. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тєрлийн харилцаа холбооны ашиглалт, vйлчилгээ, vйлдвэрлэл эрхлэх бол аж ахуйн нэгж, байгууллага, иргэн энэ тухайгаа харилцаа холбооны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага, эсхvл тvvнээс эрх олгогдсон байгууллагад мэдэгдэж бvртгvvлнэ.

9 дvгээр зvйл. Тусгай зєвшєєрєл гаргах

1. Тусгай зєвшєєрєл авах тухай єргєдлийг сонирхогч этгээд тєрийн захиргааны тєв байгууллагад гаргана.

2. Тусгай зєвшєєрєл авах тухай єргєдєлд дараахь бичиг баримтыг хавсаргана:

1/ санхvv-эдийн засаг, техникийн болон мэргэжлийн боловсон хvчний чадавхи;
 
2/ vйл ажиллагааны vндсэн чиглэл, туршлага;
 
З/ хэрэгжvvлэх vйл ажиллагааны талаар:

а/ vйлчилгээний хамрах хvрээ, байршил;

б/ нэвтрvvлэх технологи;

в/ vйлчилгээний тарифын санал;

г/ тусгай зєвшєєрлийн vнийн санал.

10 дугаар зvйл. Тусгай зєвшєєрлийн хугацаа

1. Тусгай зєвшєєрлийн хугацааг 20 хvртэл жилээр олгоно.

2. Тусгай зєвшєєрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг харилцаа холбооны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага шийдвэрлэнэ.

11 дvгээр зvйл. Тусгай зєвшєєрлийн хугацаа дуусгавар болох vндэслэл

1. Тусгай зєвшєєрлийн хугацаа нь эзэмшигчээс тvvний хугацааг сунгуулах тухай єргєдєл гаргаагvй бол анх товлосон он, сар, едрийн /огнооны/ дараагийн ажлын єдєр болмогц дуусгавар болно.

2. Дараахь тохиолдолд тусгай зєвшєєрлийн хугацааг товлосноос ємнє дуусгавар болсонд тооцно:

1/ тусгай зєвшєєрєл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;

2/ тусгай зєвшєєрєл авсан єдрєєс хойш 1 жилийн хугацаанд тусгай зєвшєєрєлд заасан vйл ажиллагаагаа эхлээгvй;

3/ тусгай зєвшєєрєл эзэмшигч хууль болон гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлээгvйгээс эрх бvхий байгууллага уул зєвшєєрлийг дангаар буюу эзэмшигчийн хvсэлтээр цуцалсан.

З. Тусгай зєвшєєрлийн хугацаа дуусгавар болсон нєхцєлд уг зєвшєєрлийг олгосон эрх бvхий байгууллага энэ тухай бvртгэх байгууллагад мэдэгдэнэ.

12 дугаар зvйл. Тусгай зєвшєєрлийг цуцлах

1. Тусгай зєвшєрєл эзэмшигч дараахь зєрчил гаргасан тохиолдолд тусгай зєвшєєрєл олгосон эрх бvхий байгууллага нь уг зєвшєєрлийг дангаараа цуцлах эрхтэй:

1/ харилцаа холбооны сvлжээ байгуулах, ашиглах,  хамгаалах талаар хууль болон гэрээнд заасан vvргээ биелvvлээгvй;
2/ тусгай зєвшєєрєлд зааснаас єєр тєрлийн vйл ажиллагаа явуулсан.

2. Тусгай зєвшєєрєл эзэмшигч нь гэрээгээр хvлээсэн vvргээ бvрэн биелvvлсэн бол тvvний хvсэлтээр уг зєвшєєрлийг хугацаанаас ємнє цуцалж болно.

З. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан vндэслэлээр тусгай зєвшєєрлийг цуцалснаас учирсан хохирлыг уг зєвшєєрлийг олгосон эрх бvхий байгууллага хариуцахгvй.

4. Тусгай зєвшєєрлийг цуцлах тухай эрх бvхий байгууллагын шийдвэрийг эс зєвшєєрвєл шvvхэд гомдол гаргаж болно.

13 дугаар зvйл. Харилцаа холбооны ашиглалт, vйлчилгээ, vйлдвэрлэлийн vйл ажиллагаанд тавих тєрийн хяналт

1. Харилцаа холбооны ашиглалт, vйлчилгээ, vйлдвэрлэлийн vйл ажиллагаанд хууль тогтоомж, техник технологийн горимыг холбогдох этгээд хэрхэн биелvvлж байгаад харилцаа холбооны улсын хяналтын алба, тvvний улсын байцаагч мэргэжлийн хяналт тавьж, шалгалт хийнэ.

2. Харилцаа холбооны улсын хяналтын алба, тvvний улсын байцаагчид нь тєрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрх хэмжээнээс гадна дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ харилцаа, холбооны тухай хууль тогтоомжийн биелэлт,  тусгай зєвшєєрєл олголт, тvvний хэрэгжилтийг хянан шалгах;
 
2/ харилцаа холбооны ашиглалт vйлчилгээ, vйлдвэрлэлд зайлшгvй мєрдвєл зохих технологийн горим, тогтоосон стандарт,  техникийн нєхцєл болон энэ хуульд заасан бусад шаардлагыг хэрхэн биелvvлж байгааг шалгах;

З/ тусгай зєвшєєрєлгvйгээр харилцаа холбооны ашиглалт, vйлчилгээ, vйлдвэрлэл эрхэлсэн, бvртгэлгvйгээр радио долгион ашигласан тохиолдолд vйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авах.

Гуравдугаар бvлэг

Харилцаа холбооны сvлжээ

14 дугаар зvйл. Харилцаа холбооны сvлжээний тєрєл

Харилцаа холбоо нь цахилгаан холбоо, шуудан, радио,  телевизийн болон бусад мэдээллийн сvлжээнээс бvрдэх бєгєєд тэдгээр нь зориулалтаараа нийтийн vйлчилгээний болон дотоодын, тусгай хэрэглээний сvлжээ гэсэн тєрєлтэй байна.

15 дугаар зvйл. Цахилгаан холбооны сvлжээ

1. Хэрэглэгчдийн хооронд аливаа тэмдэг, дохио, бичиг, дуу, дvрс зэрэг бvх тєрлийн мэдээлэл нэвтрvvлэх, дамжуулах болон хvлээн авахад зориулагдсан шугам, тоног тєхєєрємж, техник хэрэгслээс цахилгаан холбооны сvлжээ бvрдэнэ.

2. Улс хооронд болон аймаг, нийслэл, сум, баг хоорондын дамжуулах, хvлээн авах, холбох тоног тєхєєрємжєєс бvрдсэн, улсын бvх нутаг дэвсгэрийг хамран зохион байгуулагдсан, нийтийн vйлчилгээнд зориулагдсан сvлжээг цахилгаан холбооны суурь сvлжээ гэнэ.

З. Цахилгаан холбооны суурь сvлжээг техник, технологийн нэгдсэн удирдлагатай, тасралтгvй ажиллагаатай байхаар зохион байгуулна.

16 дугаар зvйл. Шуудангийн сvлжээ

1. Шуудангийн илгээмжийг хvлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулагдсан тоног тєхєєрємж, техник хэрэгслээс шуудангийн сvлжээ бvрдэнэ.

2. Улс хооронд болон улсыи нутаг дэвсгэрийг бvхэлд нь хамран шуудан солилцох боломжтой сvлжээг шуудангийн суурь сvлжээ гэнэ.

З. Шуудангийн суурь сvлжээний vйл ажиллагааг тєрєєс зохицуулна.

4. Шуудан солилцох, хvргэх ажиллагааг дор дурдсан эрх бvхий байгууллага, албан тушаалтны батлагдсан хуваарь, чиглэлийн дагуу зохион байгуулна.

1/ улс хоорондын шуудан солилцох, хvргэх vйл ажиллагааг хоёр талын харилцаа холбооны эрх бvхий байгууллагын гэрээ хэлэлцээрээр;
 
2/ аймаг, нийслэл, сумын тєв, хотуудын хоорондох шуудан хvргэлтийг уг асуудал эрхэлсэн сайдын баталснаар,

3/ нийслэл, дvvрэг, сум, баг болон хот, тосгоны доторхи шуудан хvргэлтийг холбогдох Засаг даргын баталснаар.

5. 3орчигч тээвэр эрхлэх тусгай зєвшєєрєл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь шуудан холбооны байгууллагатай хийсэн гэрээний vндсэн дээр аймаг, нийслэл, сум, хот, баг хооронд шуудан тээвэрлэнэ.

17 дугаар зvйл. Радио болон телевизийн нэвтрvvлгийн сvлжээ

1. Радио болон телевизийн хєтєлбєрийг нэвтрvvлэх, хvлээн авах, дамжуулах тоног тєхєєрємж, техник хэрэгслээс радио телевизийн нэвтрvvлгийн сvлжээ бvрдэнэ.

2. Орон даяар хэрэглэгчид радио, телевизийн хєтєлбєрийг хvргэж байгаа тоног тєхєєрємж, шугамын иж бvрдэл нь радио, телевизийн нэвтрvvлгийн суурь сvлжээ мєн.

3. Монгол Улсын радио, телевизийн нэвтрvvлгийн сvлжээг радио телевизийн нэвтрvvлгийн хєтєлбєр бэлтгэх байгууллагын захиалга,  хуваарийн дагуу ажиллуулна.

18 дугаар зvйл. Тусгай хэрэглээний холбооны сvлжээ

1. Монгол улсын батлан хамгаалах, аюулгvй байдлыг хангах,  иргэний хамгаалалт, нийгмийн хэв журам сахиулах, тєрийн болон нутгийн удирдлагын байгууллагын хэрэгцээнд зориулан тусгай хэрэглээний холбооны сvлжээг байгуулан ажиллуулж болно.

2. Тусгай хэрэглээний холбооны сvлжээ тєрийн хамгаалалтад байна.

3. Тусгай хэрэглээний холбооны сvлжээг байгуулах, ашиглах журмыг Засгийн газар батална.

4. Тусгай хэрэглээний холбооны хэрэгцээнд шаардлагатай цахилгаан холбооны суурь сvлжээннй суваг, тоног тєхєєрємжийг гэрээний vндсэн дээр тєлбєртэй хэрэглvvлнэ.

5. Тусгай хэрэглээний холбооны мэдээллийг харилцаа холбооны суурь сvлжэзгээр дамжуулахын ємнє нууцлах, хамгаалах арга хэмжээг мэдээлэл дамжуулагч байгууллага хариуцна.

19 дvгээр зvйл. Дотоодын хэрэглээний холбооны сvлжээ

1. Аж ахуйн нэгж, байгууллага нь дотооддоо технологийн удирдлага болон зохицуулалтыг шуурхай хангахад зориулагдсан дотоодын хэрэглээний холбооны сvлжээ байгуулан ажиллуулж болно.

2. Харилцаа холбооны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагаас олгосон тусгай зєвшєєрлийн vндсэн дээр дотоодын хэрэглээний холбооны сvлжээг цахилгаан холбооны суурь сvлжээнд холбож vйлчилгээ явуулж болно.

20 дугаар зvйл. Цахилгаан холбооны суурь сvлжээнд холболт хийх

Дотоодын болон тусгай хэрэглээний цахилгаан холбооны сvлжээг цахилгаан холбооны суурь сvлжээнд холбох зааглах цэг хvртэл болон зааглах цэгт тавигдах нэмэгдэл шугам, тоног тєхєєрємжийг нийлvvлэх,  санхvvжvvлэх асуудлыг дотоодын болон тусгай хэрэглээний холбооны сvлжээ эзэмшигч хариуцна. Зааглах цэгийн байршлыг Зохицуулах зєвлєл тогтооно.

21 дvгээр зvйл. Холбооны сvлжээг дайчлан ажиллуулах 

Монгол Улсад онц болон дайны байдал зарласан тохиолдолд харилцаа холбооны сvлжээг хууль тогтоомжид зааснаар дайчлан ажиллуулна.

Дєрєвдvгээр бvлэг

Нийтийн vйлчилгээний vйлчлэгч, хэрэглэгчийн эрх, vvрэг

22 дугаар зvйл. Yйлчлзгч, хэрэглэгчийн харилцан хvлээх vvрэг, хариуцлага

Yйлчлзгч, хэрэглэгчийн харилцан хvлээх vvрэг, хариуцлагыг Иргэний хуульд заасны дагуу гэрээгээр тогтооно.

23 дугаар зvйл. Yйлчлэгчийн эрх, vvрэг

1. Yйлчлэгч нь гэрээнд заасан эрхээс гадна дараахь эрхтэй:

1/ харилцаа холбооны vйлчилгээний тарифыг Зохицуулах зєвлєлєєс гаргасан vнэлгээний аргачлалын дагуу тогтоох;

2/ хэрэглэгч гэрээнд заасан vvргээ биелvvлээгvй бол vйлчилгээг зогсоож, гэрээг цуцлах.

2. Yйлчлэгч нь гэрээнд заасан vvргээс гадна дараахь vvрэгтэй:

1/ харилцаа, холбооны ашиглалт, vйлчилгээ, vйлдвэрлэл явуулах тусгай зєвшєєрлийн хvрээнд хэрэглэгчдэд ямар нэгэн ялгаваргvйгээр найдвартай, шуурхай vйлчлэх;

2/ харилцаа холбооны ашиглалт, vйлчилгээ,  vйлдвэрлэлийн стандарт, техник, технологийн нєхцєл, горимыг дагаж мєрдєх,

З/ харилцаа холбооны тоног тєхєєрємжийг шинэчлэх, єргєтгєх, vйлчилгээний зориулалтаар єєрчлєх, тvр зогсоох тухай хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэх;

4/ харилцаа холбооны сvлжээгээр дамжиж байгаа бvх тєрлийн мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах;

5/ байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон vед холбооны сvлжээг хууль тогтоомжийн дагуу бусдад саадгvй хэрэглvvлэх;

6/ байгалийн гэмтэл, гэнэтийн бусад аюул тохиолдсоноос бусад vед холбооны vйлчилгээг зогсоохгvй байх.

З. Yйлчлэгч байгууллагын ажиллагсад нь тєрийн хамгаалалттай аж ахуйн нэгж, байгууллагад байгаа єєрийн мэдлийн холбооны шугам, сvлжээнд засвар, vйлчилгээ хийх vедээ холбогдох байгууллагаас зєвшєєрєл авч ажиллана.

4. Хvлээлгэн єгєх, буцаан хvргvvлэх тодорхой хаяггvй шуудангийн илгээмжийг vйлчлэгч хvлээн авснаас хойш 6 сар хадгалсаны дараа комисс томилж задлаад акт vйлдэнэ.

5. 3адалсан илгээмжээс тодорхой хаяг гарвал уг хаягийн дагуу хvргэх ажил зохион байгуулна.

6. 3адалсан илгээмжээс гарсан vндэсний болон гадаадын валют, vнэ бvхий зvйлийг улсын орлогод, иргэний бичиг баримтыг иргэний бvртгэл мэдээллийн байгууллагад тус тус шилжvvлнэ.

7. Тодорхой хаяггvй шуудангийн илгээмжийн эзэн тогтоогдсон нєхцєлд улсын орлого болгосон зvйлийг эргvvлэн єгєх буюу эргvvлэн єгєх боломжгvй бол хохирлыг нєхєн тєлнє.

8. Тодорхой хаяггvй шуудангийн илгээмжийг хадгалах, задлах журмыг тєрийн захиргааны тєв байгууллага тогтооно.

24 дvгээр зvйл. Хэрэглэгчийн  эрх, vvрэг

1. Хэрэглэгч гэрээнд заасан эрхээс гадна дараахь эрхтэй:

1/ харилцаа холбооны стандарт, техникийн нєхцєлийг хангасан тоног тєхєєрємж /телефон, телекс, факсимиль болон радиогийн аппарат, тэдгээрийн нэмэгдэл бусад хэрэгсэл/-ийг сонгон авч хэрэглэх;

2/ харилцаа холбооны сvлжээнд гарсан гэмтлийг зохих хугацаанд нь засварлахыг шаардах, энэ талаар мэдээлэл авах;

3/ байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсоноос єєр шалтгаанаар vйлчилгээгээ зогсоосон буюу тоног тєхєєрємжєє ажиллуулаагvй, шуудангийн илгээмжийг vрэгдvvлсэн, гэмтээсэн тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу хохирлыг нєхєн тєлvvлэх;

4/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэн шуудан холбооны цэг салбарт хайрцгаар vйлчлvvлэх.

2. Хэрэглэгч гэрээнд заасан vvргээс гадна дараахь vvрэгтэй.

1/ єєрийн эзэмшлийн барилга байгууламж, нутаг дэвсгэрт байрлуулсан харилцаа холбооны сvлжээ, тоног тєхєєрємжийг хамгаалах, тvvнд гарсан болон гарч болох осол, зєрчлийн талаар vйлчлэгчид мэдээлэх;

2/ хэрэглэгч нь харилцаа холбооны vйлчилгээний vнэ тєлбєрийг гэрээнд заасан хугацаанд тєлєх;

3/ 19 кГц-ээс дээших долгион vvсгэдэг тоног тєхєєрємжийг суурилуулж, ашиглахдаа харилцаа холбооны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагаас тусгай зєвшєєрєл авах, бvртгvvлэх, бусдын тоног тєхєєрємжийн хэвийн ажиллагааг алдагдуулахгvй байх.

Тавдугаар бvлэг

Харилцаа холбооны сvлжээг хамгаалах

25 дугаар зvйл. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг vvрэг

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь нийтлэг vvрэгтэй:

1/ инженерийн шугам, сvлжээний хайгуул хийх, барилга байгууламж, шугам сvлжээ байгуулахдаа харилцаа холбооны шугам, сvлжээг эзэмшигчээс зохих зєвшєєрєл авах, тvvнийг шилжvvлэх шаардлагатай бол уг ажлыг єєрийн хєрєнгєєр гvйцэтгэх;

2/ орон сууц, барилга байгууламжийн зураг тєсєвт холбооны хэрэгцээг зохих нормын дагуу хангах ажлыг заавал тусгаж гvйцэтгvvлэх;

3/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь шуудангийн байгууллагаас хаяг, индекс авч єєрчлєгдсєн тухай бvр тодотгол хийлгэж байх;

4/ тэсэрч дэлбэрэх /буу зэвсэг, дарь, сум зэрэг/, шатах /бензин шатахуун, спирт, хvчил шvлт зэрэг/ бодис, гаалийн байгууллагаас хориглосон зvйлсийг шуудангаар илгээхгvй байх.

26 дугаар зvйл. Зурвас газар

1. Монгол улсын газрын нэгдмэл сангаас холбооны сvлжээнд зориулан олгосон газар, орон зайг холбооны зурвас газар гэнэ. Зурвас газар нь дараахь хэмжээтэй байна:

1/ агаарын баганат шугамын тал бvрээс 10 метр;

2/ кабелийн шугамын тал бvрээс 5 метр;

3/ радио релейн шугамын станц хоорондын буюу сансрын холбооны хиймэл дагуул, газрын станц хоорондын долгионы шууд тусгалын орон зай тухайн станцын тал бурээс 300 метр голчтой;

4/ радиоx, телевизийн нэвтрvvлэх станцын тоног тєхєєрємжийн хvчин чадлаас хамааруулан тогтоосон эрvvл ахуйн хамгаалалтын бvсийн хэмжээ;

Энэ зvйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан зурвас газрын хэмжээг хот, тосгоны дотор єєрєєр тогтоож болно.

2. Харилцаа холбооны шугам сvлжээгээр ашиглалт, vйлчилгээ явуулах тусгай зєвшєєрєл авсан vйлчлэгч байгууллага нь уг шугам сvлжээний зурвас газрыг хууль тогтоомжийн дагуу эзэмшинэ.

3. Холбооны сvлжээ байрлаж байгаа зурвас газартай холбогдсон асуудлыг тєрийн захиргааны тєв болон нутгийн захиргааны байгууллага тус тусын бурэн эрхийн хурээнд шийдвэрлэж байна.

27 дугаар зvйл. Зурвас газрыг хамгаалах

1. Харилцаа холбооны зурвас газар vйлчлэгчийн эзэмшилд байна.

2. Харилцаа холбооны зурвас газар болохыг тодорхойлсон тэмдгийг шугамын чиглэлд тавина.

З. Харилцаа холбооны зурвас газарт дараахь ажил хийхийг хориглоно:

1/ барилга, гэр, хашаа барих, мод тарих;

2/ кабель гэмтээж болох зvйл хаях, химийн идэмхий бодис асгах;

3/ зєвшєєрєгдсєн хэмжээнээс єндєр ачаатай тээврийн хэрэгслээр агаарын баганат шугамыг хєндлєн гарах.

4. 3урвас газарт ажил гvйцэтгэгч нь vйлчлэгчээс урьдчилан зєвшєєрєл авсан байна. Харилцаа холбооны зурвас газарт ажил гvйцэтгэсэн этгээд хєндєгдсєн орчныг нєхєн сэргээх, засан тохижуулах арга хэмжээг єєрийн зардлаар бvрэн хэрэгжvvлэх vvрэгтэй.

28 дугаар зvйл. Хууль тогтоомж зєрчигчдєд хvлээлгэх хариуцлага

1. Энэ хуулийг зєрчсєн гэм буруутай этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол харилцаа холбооны улсын байцаагч дараахь захиргааны шийтгэл оногдуулна:

1/ нийтийн эзэмшлийн газарт тавигдсан харилцаа холбооны тоног тєхєєрємжийг эвдсэн, гэмтээсэн бол гэм буруутай этгээдийг 5000-25000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 30000-150000 тєгрєгєєр торгох;

2/ барилга байгууламж, инженерийн шугам, сvлжээний хайгуул хийх, зураг тєсєл зохиох, барилга байгууламж, шугам сvлжээ байгуулахдаа тэдгээрийн талбайд орсон харилцаа холбооны шугам, сvлжээг зохих зєвшєєрєлгvйгээр тасалсан, зєєсєн vvний улмаас тухайн шугам сvлжээ /холбооны кабель, агаарын баганат шугам, хэрэглэгчийн кабелийн хайрцаг, шvvгээ, оруулгын утас, трансформатор, сувагчлал, шуудангийн хайрцаг зэрэг / -г гэмтээсэн, ашиглалтгvй болгосон бол гэм буруутай этгээдийг 5000-35000 тєгрєгєєр аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 тєгрєгєєр торгох;

3/ харилцаа, холбооны шугам, сvлжээний дагуу тавигдсан аливаа тэмдэг, шон, хамгаалах хэрэгсэл зэргийг унагасан, эвдэж устгасан, тэдгээрийн бичээсийг арилгасан, кабелийн шvvгээ, худаг, сувагчлал, шуудангийн хайрцагт хог хаясан, бусад зvйлээр бохирдуулсан бол гэм буруутай этгээдийг 3000-10000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 30000-150000 тєгрєгєєр торгох;

4/ тусгай зєвшєєрєл, бvртгэлгvйгээр радио долгион vvсгэх тоног тєхєєрємжийг ажиллуулсан, vйлдвэрлэсэн, холбооны сvлжээнд холболт хийж, тvvгээр дамжуулж байгаа мэдээллийг авсан, харилцаа холбооны ашиглалт, vйлчилгээ эрхэлсэн бол гэм буруутай этгээдийг 5000-35000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 тєгрєгєєр торгох;

5/ энэ хуулийн 27 дугаар зvйлийн 3,4 дэх заалтыг зєрчсєн бол гэм буруутай этгээдийг 2000-35000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж байгууллагыг 50000-250000 тєгрєгєєр торгох;

6/ шуудангаар илгээхийг хориглосон буюу зєвшєєрсєн хэмжээнээс илvv тооны эд хєрєнгийг илгээсэн, тvvнийг хvлээн авч явуулсан, шуудан хvргэх хуваарийг тасалсан, шуудангийн илгээмжийг алдаж vрэгдvvлсэн, гэмтээсэн, задалсан бол гэм буруутай этгээдийг 1000-35000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 тєгрєгєєр торгох,

7/ энэ хуулийн 23 дугаар зvйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтыг зєрчсєн бол гэм буруутай этгээдийг 5000-35000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 тєгрєгєєр торгох,

8/ энэ хуулийн 23 дугаар зvйлийн 2 дахь хэсгийн 2,3 дахь заалтыг зєрчсєн бол гэм буруутай этгээдийг 2000-25000 тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 30000-200000 тєгрєгєєр торгох.

29 дvгээр зvйл. Хохирол нєхєн тєлvvлэх

Харилцаа холбооны тухай хууль тогтоомж зєрчиж бусдад учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай этгээдээр нєхєн тєлvvлнэ.

Монгол Улсын Их хурлын Дарга Н.Багабанди

Цонхыг хаах