2001 оны 2-р сарын 7. Чингис хаан зочид буудал, Улаанбаатар хот

                             

 

  
 
Семинарын тухай
  Хєтєлбєр
  Оролцогчид
  Илтгэлїїд
 
Фото Галерей
  Харилцах хаяг

Эдийн засгийн талаарх концепци дэлхий дахинаа маш хурдан єєрчлєгдєн хувирч байна. Байгалийн нєєц, їйлдвэрлэл дээр гол тєлєв суурилсан їндэсний болон бїс нутгийн хїрээний бизнесийн їйл ажиллагаанаас хальж эдїгээ дэлхийн эдийн засаг нь їйлчилгээ бїхий їйлдвэрлэл, тэр тусмаа мэдээлэл холбооны технологийг (МХТ) єргєн хэрэглэж буй салбар руу шилжиж байгаагийн гэрч нь та бид билээ. Эдгээр эрчимтэй єєрчлєлт нь улс гїрнїїдэд эдийн засгаа хєгжїїлэх олон боломжийг шинээр нээж єгч байгаа юм.

Монгол Улсын эдийн засгийн   хєгжлийг тїргэтгэхэд МХТ чухал їїрэгтэй бєгєєд   урьд ємнє байгаагїй энэхїї нєєцийг бїрэн ашиглах нєхцєлийг бїрдїїлсэнээр МХТ-ыг хэрэглэж буй аж ахуйн байгууллагууд нь ашгийн тогтвортой эх їїсвэрийг шинээр   бий болгох, улмаар єндєр амжилтанд хїрэх боломжтой юм. Їїний зэрэгцээ, МХТ нь засаглалын бїтээмж, олон нийтэд нээлттэй байх явдлыг боловсронгуй болгох нэгэн хэрэглїїр билээ. Хїн амд засаг захиргааны зїгээс їзїїлдэг їйлчилгээг сайжруулах, аль ч салбар дахь хариуцлагын тогтолцоог єндєржїїлэхэд МХТ зохих хувь нэмэр оруулж чадна. МХТ гагцхїї Монгол Улсыг дэлхий нийтэд нээлттэй байх їїд хаалгыг нээгээд зогсохгїй шинэлэг санаа, шинэ боломжийг тус улсад оруулж ирж байгаа юм.

Монголчууд ерєнхийдээ сайн боловсрол эзэмшсэн, техникийн салбарт авьяастай хїмїїс. Тус улсад тоон дэд бїтэц бїрэлдэн хєгжиж байгаагийн зэрэгцээ МХТ-ийг хэд хэдэн чиглэлээр хэрэгжїїлэх туршлага хуримтлагдаад байна.   Монгол бол ажилдаа сайн мэргэшсэн їлэмж хэмжээний залуучууд бїхий хєдєлмєрийн нєєцтэй орон. Єнєєдрийн Монгол Улс ардчилсан хийгээд тогтвортой засаглалтай орон. Мэдээлэл нээлттэй байгаа ба тїїнийг хэн ч хїлээн авах боломжтой. Эдгээр хїчин зїйлийн їр дїнд МХТ бїхий гадаадын компаниудыг єєртєє татах хїчин чадал Монгол Улсад байгаа юм.

Эдгээр их боломжийг нааштайгаар ашиглахын тулд МХТ-ийн давуу талыг мэдэрч цаг алдалгїй алхмууд хийж байгаа хєгжиж буй бусад улс орны нэгэн адил одооноос эхлэн алгуурлалгїй ажиллах явдал туйлын чухал байна. Энэ семинарыг Монгол дахь МХТ-ийн тїїхэнд нэгэн шинэ їеийн эхлэл болгох, мєн хїний хєгжлийн тусын тулд МХТ-ийг ашиглах стратеги болон їйл ажиллагааны талаар зєвшилдєєнд хїрэх зорилгоор хийж байгаа болно.

Энэхїї урилгыг хїлээн авч семинарын їйл ажиллагаанд оролцон Монгол орны ирээдїйн дїр тєрхийг тодорхойлоход хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР УИХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО

МОНГОЛЫН НЭЭЛТТЭЙ
НИЙГЭМ ХЇРЭЭЛЭН
НЇБ-ЫН ХЄГЖЛИЙН ХЄТЄЛБЄР